Төв аймгийн Засаг даргын захирамжаар 2017 оны 11 дүгээр сарын 06 -ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 01- ийг хүртэл мотоциклтойгоор замын хөдөлгөөнд оролцохыг түр хугацаагаар хориглосон байна.
Төв аймгийн Аргалант сумын Улаан загалмайн анхан шатны хорооны бүх гишүүдийн хурал 2017 оны 10-р сарын 23-өдөр боллоо. Бүх гишүүдийн хурлаас олонхийн санал авсан дараах 5 гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр Улаан Загалмайн Анхан Шатны Хорооны удирдах зөвлөлийг байгууллаа.
Тэргүүн: Б.Батжаргал Сумын Засаг дарга
Хүүхэд залуучуудын төлөөлөл: Г.Мэндбаяр Боловсролын нийгмийн ажилтан
Гишүүн: М.Амар СӨБ-ийн эрхлэгч
Ж.Оюунтүлхүүр Сумын нийгмийн бодлогын мэргэжилтэн
Д.Цэрэндулам ЕББДС-ийн багш
Анхан шатны хорооны нарийн бичгийн даргаар Б.Бадамцэцэг, Б.Оюундалай нарын нэрийг дэвшүүлж МУЗН-ийн Үндэсний Хүмүүнлэгийн Байгууллагын Төв аймаг дахь салбарын даргад уламжилжлахаар шийдвэрлэллээ.
Олон Улсын “Охидын өдөр”-г амжилттай зохион байгууллаа. Уг тэмдэглэлт өдрүүдэд тэдэнд тулгамдаж байгаа асуудлыг сонсох, санал хүсэлт авах, идэвхи оролцоог нэмэгдүүлэх, охидын эрүүл мэндийн мэдлэг боловсролыг нэмэгдүүлэх, авьяас чадварыг нь дэмжих зорилгоор ЕБС-н дунд болон ахлах ангийн охидод “Охидын бэлгийн эрүүл мэнд”, “Хүсээгүй жирэмслэлт”, “Үр хөндөлт” зэрэг сэдвээр Эрүүл мэндийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч Ш.Болдсайхан сургалт хийсэн. Энэ үеэр охидууд хүссэн асуултандаа хариултаа авч, удахгүй охидын үзлэгт хамрагдах талаар зөвлөгөө өгсөн. Мөн “Охидын хайр – үеэрхэл нөхөрлөл” эссэ бичлэгийн уралдаан 22 эссэ бичлэгээс 1 байрыг 12 а ангийн сурагч Н.Уянга, 2 байрыг Н.Энхжин, 3 байрыг Ц.Цовоо нар эзэлэн шагнаж урамшууллаа.
МУГЖ Ж.Уранчимэг, МУСТА П.Хатанбаатар, Г.Хүрэлбаатар нарын тоглолт амжилттай болж өндөрлөлөө
Ахмадын баяр 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр болно. Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
2017-2018 оны хичээлийн жилийн гадаад хэлний баярыг тэмдэглэлээ. Амжилттай оролцсон...
Баруун бүсийн "Илтгэлийн уралдаан"-г Лүн сумын Цомирлог цэцэрлэг зохион байгуулж,мөн...
"Идэвхитэй хөдөлгөөн-Эрүүл мэнд" аяны хүрээнд долоо хоногийн Лхагва гариг бүрийн...