• 88025015
  • argalantsum2021@gmail.com
АРГАЛАНТ СУМЫН ТАНИЛЦУУЛГА

Тус сум Улаанбаатар хотоос баруун зүгт 82 км зайдАймгийн төвөөс 106 км зайд байрладаг Тус сум нь хойд талаараа Баянцогт сум, зүүн талаараа Улаанбаатар хот, урд талаараа Алтанбулаг, баруун талаараа Баянхангай сумдтай хиллэдэг. Төв аймгийн Аргалант сум 1977 онд атар газар эзэмших 2 дахь аяны жил байгуулагдсан. Тус сум 112,6 мянган га газар нутагтай, тариалангийн 15850 га талбай, 85703 га малын бэлчээртэй өргөн уудам өгөөж баян нутагтай. Аргалын-Уул, Хөшөөт багийн нийт 533 өрхөд 1601 хүн амьдардаг.

Сумын төвд Ерөнхий боловсролын сургууль, Эрүүл мэндийн төв, Хүүхдийн цэцэрлэг, Шуудан холбоо, ХААН, Хадгаламж банкууд ажилладаг.
Тус сум нь аймгийн баруун хойд хэсэгт дулааны төвлөрсөн хангамжтай, өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугамаар холбогдсон сум юм. Сумын нутаг далайн төвшнээс дээш 1200 м-т өргөгдсөн, элсэнцэр хөнгөн хүрэн хөрстэй, хангай говь хосолсон тансаг сайхан байгальтай,сумын нутаг дэвсгэр нь уул гүвээ толгод бүхий тал хээрийн бүс, Мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой. Газар хөдлөлийн эрчим 7 балл. Эрс тэс уур амьсгалтай.1 дүгээр сарын дундаж температур -25С7 дугаар сарын дундаж температур +20Сжилийн дундаж салхины хурд 4-6 м/сжилийн хур тунадасны нийлбэр 150-200 мм.

Малын бүтэц сумын хэмжээнд 79754 толгой малтайгаас 3 тэмээ, 6037 адуу, 5100 үхэр, 41381 хонь, 27233 толгой ямаа байна. Ямаа 34.2 хувь, 51.82 хувь, 6.4 хувь, 7.57 хувь, 0.01 хувийг эзэлж байна.Сумын мал аж ахуйн талаар баримтлах бодлогодоо ороннутгийн байгаль цаг уурын онцлог, малчдын сонирхлыг харгалзан адууг хурдны чиглэлээр, үхэр сүргийг мах, сүүний хосолмол ашиг, шимийн чиглэлээр, хонийг мах, ноосны, ямааг сүү ноолуурын чиглэлээр үржүүлэхээр ажиллаж байна.Мал сүргийг эрүүлжүүлэх мал эмнэлгийн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг 2 мал эмнэлэг үржлийн нэгж ажилладаг. 230 малчин өрх байгаа нь сумын нийт өрхийн 43.1 хувийг эзэлж байна. Сумын газар нутаг дээгүүр “Мянганы зам”-ын хэвтээ тэнхлэгийн улсын чанартай хатуу хучилттай авто зам 116 км урттай дайран өнгөрдөг.

Хөдөөгийн малчид, багийн иргэд, аж ахуйн нэгжүүд хоорондоо шороон замаар холбогддог.

СУМЫН ОНЦЛОГ Тус суманд газар тариалан, мал аж ахуй, аялал жуулчлал хослон хөгжих боломжтой. Дэд бүтэц, эрчим, зам, харилцаа холбоо сайн хөгжсөний дээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж борлуулах зах зээлийн багтаамж их, газар тариалан эрхэлж малын тэжээлийн үр үржүүлэх улсын нөөцийн тэжээл бэлтгэх боломжтой сум юм.

2022-01-26 16:38:59