Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгчдийг сонгох 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнд бий болсон Аргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал өнөөдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 31-ны өдөр Анхдугаар хуралдаан 100 хувийн ирцтэй хуралдлаа.
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу сонгогдсон төлөөлөгчдөөс насаар хамгийн ахмад Б.Халман удирдан явуулсан бөгөөд хуралдааны эхэнд Аргалан сумын сонгуулийн хорооны дарга А.Нямсүрэн сонгуулийн дүн, сонгогдсон Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх тухай илтгэлийг танилцууллаа.
Анхдугаар хуралдаанаар:
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн бүрэн эрхийг баталгаажуулах тухай
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын "Хуралдааны дэг" батлах тухай
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга сонгох тухай
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын зөвлөл байгуулах тухай
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороог шинэчлэн байгуулах тухай
Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Иргэдийн Төлөөлөгчдийн анхдугаар хурлаар Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргаар Э.Нямдорж 71,4 хувийн саналаар сонгогдлоо.
Сумын Засаг даргаар Я.Энхбаатар 71,4 хувийн саналаар дэмжигдэж аймгийн Засаг даргад уламжлахаар боллоо.