• 88025015
  • argalantsum2021@gmail.com
МАЛЫН СЭГ ЗЭМ УСТГАХ, АРИУТГАЛ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТИЙН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

МАЛЫН СЭГ ЗЭМ УСТГАХ, АРИУТГАЛ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТИЙН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2023-2024 оны өвөлжилт хүндэрч сумын нутаг дэвсгэрт байгаа мал ихээр хорогдож хүн малын халдварт өвчин гарах эрсдэлт нөхцөл бүрдсэн  тул урьдчилан сэргийлэх, малын сэг зэмийг устгах, ариутгал халдваргүйжүүлэлт хийх  ажлыг сумын Засаг даргын 2024 оны 04 сарын 01-ний өдрийн А/34 тоот захирамжийн дагуу хийж эхэллээ. 
Сэг зэм устгалын ажил сумын төвийн баруун тал Билүүт, Сагзай, Их хангай, Цав хангайгаас эхэлсэн бөгөөд 20 иргэн, малчдын 6 бүлэг, 1 ковш, 5 ачааны машин ажиллаж байна. 
2024 он 04 сарын 18-ний байдлаар 20 машин сэг зэмийг нэгдсэн хогийн цэгт авчирч устгаад байна.

2024-04-18 00:00:00