• 88025015
  • argalantsum2021@gmail.com
"ЗАЛУУЧУУДЫН МАНЛАЙЛАЛ-ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ” УРИАНЫ ЖИЛ

"ЗАЛУУЧУУДЫН МАНЛАЙЛАЛ-ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ” урианы жилийн хүрээнд сумын ЗДТГ-н урилгаар Аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Х.Болормаа, О.Хүслэн, Б.Энхжаргал нар Ерөнхий боловсролын сургуулийн ахлах, дунд ангийнханд "Архи, тамхи, электрон тамхи", БЗХӨ-с урьдчилан сэргийлэх сургалт,

"Янзагахан" цэцэрлэгийн ахлах ангийн хүүхдүүдэд "Ахуйн осол гэмтэл", Гар, шүдээ хэрхэн зөв угаах талаарх сургалтуудыг тус тус зохион байгууллаа.

Мөн сумын Эрүүл мэндийн төвийн тогооч Д.Батцэцэг Сургуулийн хүүхдүүдэд эмчилгээний хоолны илчлэг, шим тэжээлийн талаар мэдээлэл хийж, шүдний эмч Д.Уянга цэцэрлэгийн хүүхдүүдэд шүдний анхан шатны үзлэг хийж витаминжуулалтанд хамрууллаа.

2024-04-09 00:00:00