Их, дээд сургуульд элсэхийг хүсэгчдийн суралцах ерөнхий чадварыг нээн илрүүлэх, төрөлх нутгийн оюутан залуусын боловролыг дэмжих, төгсөөд орон нутагтаа ажиллах зорилгоор 2021-2022 оны хичээлийн шинэ жилийн хүрээнд Төв аймгийн Баян сумын Засаг даргын нэрэмжит 1.8 сая төгрөгийн тэтгэлэгийг ХААИС-ийн оюутан Батцэнгэлийн Хүслэн, ШУТИС-ийн оюутан Нямсүрэнгийн Хулан нарт олгов.