• 88025015
  • argalantsum2021@gmail.com
МАЛЫН СЭГ ЗЭМ УСТГАХ, АРИУТГАЛ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТ

МАЛЫН СЭГ ЗЭМ УСТГАХ, АРИУТГАЛ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТИЙН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2023-2024 оны өвөлжилт хүндэрч сумын нутаг дэвсгэрт байгаа мал ихээр хорогдож хүн малын халдварт өвчин гарах эрсдэлт нөхцөл бүрдсэн тул урьдчилан сэргийлэх, малын сэг зэмийг устгах, ариутгал халдваргүйжүүлэлт хийх ажлыг сумын Засаг даргын 2024 оны 04 сарын 01-ний өдрийн А/34 тоот захирамжийн дагуу хийж байна.

Сэг зэм устгалын ажилд Багийн Засаг дарга Л.Эрдэнэбилэг, Байгаль орчны улсын байцаагч Н.Ширнэн, ХЭХАХМэргэжилтэн Ц.Батцогт, "Нийтийг хамарсан ажил"-н 20 иргэн, малчдын 6 бүлэг, 1 ковш, 5 ачааны машин ажиллаж байна.

2024 он 04 сарын 22-ний байдлаар бод -217, бог - 1675 толгой нийт 1892 толгой сэг зэмийг нэгдсэн хогийн цэгт авчирч устгаад байна.

2024-04-23 00:00:00