• 88025015
  • argalantsum2021@gmail.com
МОНГОЛ УЛСАД ОРЧИН ЦАГИЙН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 100-Н ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА.

Монгол Улсын Засгийн газрын 250 дугаар тогтоолын дагуу Монгол Улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100-н жилийн ой тохиож байна.

Тус өдрийг тохиолдуулан сумын Засаг дарга М.Мөнх-Эрдэнэ Баян суман дахь Цагдаагийн хэсгийн нийт бие бүрэлдэхүүнд “Баярын мэнд” дэвшүүллээ.

Энэ онд сумын Засаг даргаас цагдаагийн алба хаагчдын ажиллах нөхцөл бололцоог сайжруулах, албан хэрэгцээнд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор цагдаагийн хэсгийн автомашин, хяналтын пост ашиглалтад оруулах, цагдаагийн кабоныг засварлах,өнгөт принтер авч өгөх зэрэг ажлуудыг дурдлаа.

Түүнчлэн эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй ажиллаж, хуулиар хүлээсэн чиг үүргээ амжилттай гүйцэтгэж байгаа Баян суман дахь Цагдаагийн хэсгийн

Замын байцаагч дэслэгч Ж.Энхсайхан, Экологийн байцаагч ахлах дэслэгч Г.Төгөлдөр, Хэсгийн цагдаа дэд ахлагч Э.Даваадэмбэрэл, Олон нийтийн цагдаа Д.Отгонтөгс, Баянжаргалан сумын хэсгийн төлөөлөгч ахмад Г.Гантүшиг нарыг сумын Засаг даргын “Жуух бичиг”-ээр тус тус шагналаа.

 

2021-09-27 10:38:47