• 88025015
  • argalantsum2021@gmail.com
БИЧИГ ҮСГИЙН БАЯР – 2024

Бичиг үсгийн баяр – 2024

6 дугаар ангийн бяцхан сурагчид маань Үндэсний бичиг тайлагдсаны баяр болох Алтан үсгийн баяраа хийлээ. Үндэсний бичгийн багш Б.Оюундалай багшдаа болон хүүхдүүддээ баяр хүргэе. Сурагчдыг шагнаж урамшуулсан сумын ИТХ, ДАЗАН, 6 дугаар ангийн эцэг эх, асран хамгаалагчдадаа баярлалаа.

6-12 дугаар ангийн сурагчид Бичиг үсгийн баяраа хийж, энэхүү баярыг угтан ангиудын дунд дараах уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулж, “Үндэсний бичигтэн анги хамт олон”-ыг шалгарууллаа.

Дунд ангийн төрөлд “Үндэсний бичигтэн анги”-аар Х.Лхам багштай 8а ангийн хамт олон шалгарч Шилжин явах цомын эзэд боллоо.

Ахлах ангийн төрөлд Э.Насанжаргал багштай 12а ангийн хамт олон шалгарлаа. Энэхүү уралдааны шагналыг ивээн тэтгэсэн Энхбилэг агсны гэр бүлд талархлаа.

- БТА, “Алтан гадас одонт”, ахмад багш Б.Оюундалай багшийн нэрэмжит Үндэсний бичгийн Бага олимпиад 5 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.

Энэхүү олимпиадад 6-12 дугаар ангийн сурагчид 11 баг болон оролцсон.

1 дүгээр байранд 12а ангийн сурагч Б.Төгсжаргал ахлагчтай баг

2 дугаар байранд 12а ангийн сурагч Д.Батдэлгэр ахлагчтай баг

3 дугаар байранд 11а ангийн сурагч Ц.Дөлгөөн ахлагчтай баг

Тусгай байранд 11а ангийн сурагч А.Доржбат ахлагчтай баг хамт олон шалгарлаа.

- Зөв хурдан уншлагын уралдаан

Зөв хурдан уншигч сурагчаар: Дунд ангийн төрөлд 8а ангийн сурагч Д.Алтанзул, Ахлах ангийн төрөлд 12а ангийн сурагч Н.Энхжин

- Хичээнгүй сайхан бичигтэн уралдаан

Сайхан бичигтэн сурагчаар: Дунд ангийн төрөлд 9а ангийн сурагч Б.Нямбаатар, Ахлах ангийн сайхан бичигтэн 10а ангийн сурагч З.Мөнхсайхан

- Үндэсний бичгийн бүтээлийн уралдаан

Бүтээлч сурагчаар: 8а ангийн сурагч Ц.Мичид-Эрдэнэ, 9а ангийн сурагч Е.Тамир нар шалгарлаа.

2024-05-02 00:00:00