“НЭГ БАГ НЭГ БҮТЭЭГДЭХҮҮН-2019” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА, ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“НЭГ БАГ НЭГ БҮТЭЭГДЭХҮҮН-2019” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА, ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

9
0
SHARE

“Сумын хөдөлмөр бахархлын өдөр”, “Нэг баг нэг бүтээгдэхүүн-2019” өдөрлөг үзэсгэлэн худалдааг 2019 оны 11-р сарын 11-ны өдөр сумын ЗДТГ, Соёлын төв, Хөшөөт багтай хамтран зохион байгуулж, тэмдэглэлээ. Өдөрлөгт нийт 126 иргэн оролцлоо.

Хөдөлмөр бахархлын өдрөөр сумын өндөр настан, анхдагч малчин Ж.Сосорбурамын хөдөлмөр алдрыг тэмдэглэв.

“Нэг баг нэг бүтээгдэхүүн-2019” үзэсгэлэн худалдаанд 14 иргэн, 1 аж ахуйн нэгж оролцож өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргаж, иргэддээ худалдан борлууллаа.

  • Сүү, цагаан идээний төрөл:

Г.Цэцэгмаа, А.Пүрэвдорж, Л.Хажидмаа, Сүүтэй айл цагаан идээний үйлдвэр, Б.Юмжмаа, А.Лэгцэгмаа, Д.Ариунаа, С.Төмөрхүү, Х.Норовсамбуу, Нарангэрэл

  • Хүнсний ногоо:

Д.Энхбаяр

  • Гар урлал:

            П.Энхсайхан, А.Пүрэвдорж, П.Энхцэцэг, Н.Бямбасүрэн, Р.Номинцэцэг

  • Хоол үйлдвэрлэл:

Б.Насанжаргал,

  • Талх, нарийн боов үйлдвэрлэл

О.Батхишиг

Мөн өдөр сургуулийн төгсөгч нар ирж өөрсдийн мэргэжлийн дагуу гутал засварчин, үсчин, маникюрын үйлчилгээ үзүүлж ажиллав.

Соёлын төвөөс “Алтан намар” хүндэтгэлийн тоглолтыг ард, иргэддээ үнэ төлбөргүй тоглож, Орон нутгийг сурталчлах музейг иргэддээ үнэ төлбөргүй үзүүллээ.

NO COMMENTS

LEAVE A REPLY