Сумын танилцуулга

Сумын танилцуулга

91
0
SHARE

    Төв аймгийн Аргалант сум, Нөхөрлөл САА нь 1977 онд -н атар газар эзэмших 2 дахь аяны хүрээнд байгуулагдсан. Аймгийн тэргүүний сумаар 8-н удаа шалгарсан, ажил үйлсээрээ аймагтаа эхний 5 байранд тогтмол багтаж ирсэн нь малчид, тариаланчид, иргэдийн үр дүн юм.

Тус сум 112,6 мянган га газар нутагтай, тариалангийн 15898 га талбай, 84246.6га малын бэлчээртэй өргөн уудам өгөөж баян нутагтай.

     Аргалын-Уул, Хөшөөт багийн нийт 533 өрх, 1667 хүн амтай. Сумын төвд ерөнхий боловсролын сургууль, Эрүүл мэндийн төв, Хүүхдийн цэцэрлэг, Шуудан холбоо, Хаан банк, Төрийн банкууд ажилладаг. Дулаан, цэвэр усны төвлөрсөн хангамжтай өндөр хурдны интернетэд холбогдсон сум юм.

   Тус сум нь Улаанбаатар хотоос баруун зүгт 82 км зайд, аймгийн төвөөс 106 км зайд байрладаг, Улаанбаатар, Дархан хоттой хатуу хучилттай замаар холбогдсон. Хойд талаараа Баянцогт сум, зүүн талаараа Улаанбаатар хот, урд талаараа Аптанбулаг, баруун талаараа Баянхангай сумдтай хиллэдэг.

     Сумын эдийн засгийн голлох салбар нь газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэл, аялал жуулчлал юм.

   Тус суманд газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг томоохон аж ахуй нэгжүүд болох Орлой мэргэн ХХК, Хустайн байгалийн цогцолборт газар, Тусжин ХХК, Марс-Арвай ХХК, Хос бэрс ХХК, Аргалант Атар ХХК, Говь-Алдар ХХК, Жэй- Эй-Икс ХХК-ууд, Ар тахь мал эмнэлэг үржпийн нэгж үйл ажиллагаа явуулдаг, Сумын хэмжээгээр жилд дунджаар 9900 га талбайд тариалалт хийж улаан буудай, малын тэжээл үйлдвэрлэн эх орны үйлдвэрүүдэд нийлүүлж байна.

    2014 онд нэгжээс авах ургацаараа аймагтаа тэргүүлсэн.

NO COMMENTS

LEAVE A REPLY