ЭМТөв

ЭМТөв

 16142892_1833493893585958_1461628281879925495_n

      Эрүүл мэндийн төв нь 7 ор, 16 эмч, эмнэлгийн ажилтантайгаар  хүн амд  стационари, амбулатори, эмийн сан, лаборатор, НЭМ болон эмнэлгийн тусламж үйлчилгээг эмнэлгийн бүтэц зохион байгуулалт,  стандарт, удирдамжуудыг удирдлага болгон ажилладаг.  Жилдээ 280 гаруй хүнийг хэвтүүлэн эмчилж, 2200 ор хоног ашиглаж орны эргэлт 40.5, дундаж ор хоног 8.5, амбулаторын үзлэг 4200 үүнээс урьдчилан сэргийлэх үзлэг 1200, алс ойрын 650 дуудлаганд  үйлчилдэг. Энэ хугацаанд 1210 эх төрсөн.

    Манай эрүүл мэндийн төвийн хамт олон дараах бүрэлдэхүүнтэйгээр сумын хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж  байна. Эмч нараас ЭМТ-н дарга С.Бямбаа,  Их эмч Н.Баярцэнгэл, Багийн эмч Х.Бадамцэцэг, С.Өлзийхишиг, Статистикч эмч Б.Алтай, эх баригч Ш.Болдсайхан. Ахлах сувилагч О.Оюунэрдэнэ, Сувилагч С.Мөнхсанаа Г.Ганцэцэг, Лаборант Ц.Гообаатар, Эмийн санч Д.Эрдэнэсүрэн, нягтлан бодогч Ү.Мөнхнаран Жолооч З.Сэргэлэнбаатар, Тогооч Н.Наранцэцэг, Асрагч Л.Нарангэрэл, Д.Батцэцэг нар ажиллаж байна.