Цэцэрлэг

Цэцэрлэг

12795305_452796554920697_8899594574136044204_n

      Тус сумын цэцэрлэг нь 1977 оны 8 дугаар сард Эрхлэгч Р.Хадийхүү багшийн удирдлага нь дор 25 хүүхэдтэйгээр нээж байсан түүхтэй.  Харин 1978 оноос ясли-цэцэрлэгийн 45 хоногтойгоос 7 нас хүртэл 30 гаруй хүүхдийг 7-8 хүний орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байжээ. 2012 оны 10 дугаар  сард шинээр 75 хүүхдийн цэцэрлэгийн барилга ашиглалтанд орж Эрхлэгчээр БТА, боловсрол судлалын багш М.Амар одоог хүртэл ажиллаж байна. Одоогоор 13  багш, ажиллагсадтай сумын 2-5 насны 135 хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгох ажлыг чанартай зохион байгуулсаар байна.

      42  жилийн түүхийн  хугацаанд 8000 гаруй хүүхдийг сурган хүмүүжүүлж аймаг, сум орон нутаг, бүсийн  тэмцээнүүдэд амжилттай оролцож 2018-2019 оны хичээлийн жилийн ажлаа дүгнүүлж 2019-2020 оны хичээлийн жилийн босгон дээр Аймгийн “Тэргүүний цэцэрлэг”-ээр шалгарсан.