Түүхэн товчоо

Түүхэн товчоо

60338623_1916921091745543_4401750559619547136_n

      Төв сайхан нутгийнхаа цээжинд орших Хүннү Сүннгийн түүх дурсгалтай Их эзэн Чингис хааны үеэс эрийн 3 наадмаа хийн хурдан морьд нь тоосоо өргөсөн Хүй мандлын ногоон дэнж, Хүн малын ундаа болсон ард түмнийхээ дуунд мөнхөрсөн жирмийн цагаан нуур, Ар өвөр дулаан майхан, дугуй булагийн рашаан булаг эртний тахилгат Аргал Их уушиг, яргайт, Баянцогт, цав хангай,  Цагаан хайрхан Хөшөөт майхан налгар, Ойт хээрийн бүсэд дотор говь нутгийн санагдуулам Молцог элс, дэлхийд цор ганцаар үлдсэн зэрлэг адуу тахийн сүрэг идээшин бэлчээрлэсэн Алдарт хустайн нуруу хөндийн талаар нь үр тариа халиуран найгсан хүн зон нь хөдөлмөрлөн мал сүргээ өсгөсөн, газар тариалан, мал аж ахуй аялал жуулчлалыг зонхилон хөгжүүлсэн бүс нутаг билээ.

     Нөхөрлөл САА-нь 1976 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 357 дугаар тогтоолоор, Аргалант сум нь 1977 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн АИХ-ын Тэргүүлэгчдийн 209 дүгээр зарлигаар Атар газар эзэмших 2-р аяны хүрээнд байгуулагдсан түүхтэй.

     Улсын нийслэл Улаанбаатараас 83 км, Аймгийн төв Зуунмод хотоос 126 км-н зайд байрладаг урд талаараа Алтанбулаг сум, хойд талаараа Баянцогт сум, Баруун талаараа Баянхангай сум, Зүүн талаараа УБ хотын Сонгнино-Хайрхан дүүрэгтэй хиллэдэг. Газар тариалангийн эргэлтийн 15896 га, ойн сан бүхий 485 га газартай.

    Тус суманд ЕБС, Хүүхдийн цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, Соёлын төв, Хаан банк, Төрийн банк, Цагдаагийн хэсэг, Аргалант-Илч ОНӨААТҮГ, Ногоон-Ази ТББ, ЗДТГ зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.