Соёлын төв

Соёлын төв

soyliin tov      1977 онд Аргалант сум Нөхөрлөл САА байгуулагдахад соёлын төв үйл ажиллагаагаа явуулж эхлэсэн түүхтэй. Соёлын төв нь Эрхлэгч, номын санч, хөгжмийн багш, бүжгийн багш, үйлчлэгч зэрэг 5 орон тоотойгоор 50 сая төгрөгний төсөвтэйгээр Засгийн газраас батлан гаргасан бодлого шийдвэр, үндэсний хөтөлбөрүүд, аймаг, сумын засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн түүхэн ой, баяр ёслол болон тэмдэглэлт өдрүүдийг мэргэжлийн түвшинд зохион байгуулж, иргэдийн амралт, чөлөөт цагт зориулсан үйл ажиллагааг хэвийн явуулж, соёлын үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэхэд гол анхаарлаа хандуулан жилд дунджаар 10 мянга гаруй хүнд 15 нэр төрлийн 80 гаруй соёлын үйлчилгээг хүргэн өөрийн орлогын төлөвлөгөөг тасралтгүй биелүүлэн ажилласаар байна.