IMG_2649

    Монгол Улсын Үндсэн хууль 1992 онд шинэчлэн батлагдаж Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж улмаар АДХ-ын гүйцэтгэх захиргаа гэсэн нэр томъёо өөрчлөгдөн Тамгын газар гэсэн нэртэй болж бүтэц, зохион байгуулалтын хувьд өөрчлөлт хийгдсэн түүхтэй. Энэ үеэс Аргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргаар Ш.Буяндэлгэр, Засаг даргаар Ж.Бадрах, Засаг даргын Тамгын газрын даргаар С.Сэргэлэн нар ажиллаж  Монгол Улсын хууль тогтоомж, бусад шийдвэрийг орон нутгийн хөгжлийн төлөө төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж байгууллага, иргэдтэй хамтран төрийн үйлчилгээг чанартай, шуурхай хүргэхэд чиглэн ажиллаж байжээ.

     Засаг даргын Тамгын газрын даргаар 1992-1993 онд С.Сэргэлэн, 1993-2004 оны хооронд Б.Хүүхэнбаатар, 2004-2013 онуудад З.Отгон, 2013-2017 он хүртэл Э.Нямдорж, 2019 оноос А.Нямсүрэн миний бие ажиллаж байна.

     Одоо Аргалант сумын Засаг даргын Тамгын газар нь Улс төрийн албан тушаалтан 4, Төрийн захиргааны 12, Төрийн үйлчилгээний 9 албан хаагчтайгаар иргэдэд төрийн үйлчилгээг хүргэн ажилаж байна. Мөн Засаг даргын Тамгын газар  нь тухай жилийн үйл ажиллагаагаараа Аймагтаа удаа дараа тэргүүлж 2006, 2013, 2018 оны ажлын үзүүлэлтээрээ “Аймгийн Шилдэг Сум”-аар шалгарч байсан бахархам амжилт бий.

ЭРХЭМ ЗОРИЛГО:

      Иргэдэд  ойр, тэдний хэрэгцээг  хангахад  чиглэсэн, өөрчлөгдөж буй орчинд уян хатан зохицож чаддаг бөгөөд идэвхитэй, санаачилгатай, манайлагч, цомхон, чадварлаг эцсийн үр дүнг эрхэмлэн дээдэлсэн төрийн албыг  төлөвшүүлэхийг эрхэм зорилгоо болгон иргэдэд төрийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэж байна.

ЗДТГ-ын даргын тушаалууд