zasag 02

1   Төв аймгийн сум Нөхөрлөл сангийн Сангийн аж ахуйг 1977 оны хавар Атрын хоёрдугаар аяны хүрээнд тэр үеийн Техник мэргэжлийн сургууль төгссөн залуучуудыг илгээтээр элсүүлэн, зэргэлдээ сумдын хашир туршлагатай тариаланч, механикжуулагчдыг томилон ирүүлж байгуулсан түүхтэй билээ.

   Манай суманд газар тариалан, мал аж ахуй, аялал жуулчлал голцлон эрхэлдэг бөгөөд 112,6 га нутаг дэсвгэртэй 1700 гаруй хүн амтай, зуун мянган мал сүрэг бэлчээрлэж, 20 -иод мянган га эдэлбэр газарт тариалан эрхэлж, 10-аад жуулчны баазууд үйл ажиллагаа явуулж байна.

    Аргал хайрханаа нөсөрлөн төвхнөсөн Аргалант сум түүхэн эх сурвалжаар арвин, ирсэн буцсан хэнд ч ачлал буянаа харамгүй ивээдэг ээлтэй билээ. Тахь, буга тэргүүтэй ховор ан амьтад, тас, шонхор мэтчилэн жигүүртэн шувууд элбэгтэй, уул, ус, ургамал ногоо нь жигдэрсэн үзэсгэлэнт байгалтай өгөөж буян нутаг билээ.

     Эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд бодитой хувь нэмэр оруулж, орон нутагтаа тав тухтай амьдрах орчин нөхцлийг бүрдүүлж, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын олон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж, өөрийн гэсэн онцлогоо хадгалан хөгжиж буй сумынхаа уугуул, суугуул нийт ард түмэндээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн мэндчилье.