Газрын даамал

Газрын даамал

74908201_517986305418260_5596712067408068608_n

 Ажлын байрны зорилго: Сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд газрын харилцаа, геодези, зураг зүйн чиглэл болон эдгээртэй холбогдох хууль, тогтоомж, хөгжлийн бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангах, батлагаат мэдээ, мэдээллээр иргэд, олон нийтэд үйлчлэх.

Ажлын байрны үндсэн зорилт: 

  1. Холбондох хууль тогтоомж, хөгжлийн бодлгын баримт, бичгүүд, байгууллагын дунд болон богино хугацааны төлөвлөгөөнд тусгагдсан чиг үүргийн хэрэгжилтийг хангах.
  2. Сумын нутаг дэвгэрийн хэмжээнд газар зохион байгуулалтын бүх шатны төлөвлөлтийг боловсруулж, хэрэгжилтийг хангах, хяналт тавих, тайлагнах.
  3. Сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд баталгаажсан байрлал, өндрийн нэгдсэн тогтолцоон дээр хийгдсэн кадастрын зураг дээр суурилсан улс орныг хамарсан эдлэн газруудын байрлал, хэмжээ, төлөв, байдал, чанар, төлбөрийн талаарх мэдээллийн иж бүрэн тоон мэдээллийн сан үүсгэх.
  4. Төрийн нэрийн өмнөөс хэрэглэгчийг байрлалд суурилсан, кадастраар баталгаажсан мэдээллээр хангаж Монгол улсын иргэний газар өмчлөх, иргэн, аж ахуй нэгж, байгууллагыг газар эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлэх.
  5. Сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд газрын төлөв байдал, чанарын мониторингийн сүлжээ байгуулах, мониторингийн болон инженер геологийн мэдээллийн санг эрхлэх, газрыг нөхөн сэргээх, хамгаалах ажлыг зохион байгуулах.
  6. Геодези, зураг зүйн үйл ажиллагааг орон нутагт зохион байгуулах, мэдээ, мэдээллээр иргэд болон олон нийтэд үйлчлэх.