Байгаль орчин

Байгаль орчин

1

Ажлын үндсэн зорилго: Сумын нутаг дэвсгэр дэх байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, хамгаалах талаар нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх ажпыг зохион байгуулж, байгаль орчны багц хуулиуд болон бусад холбогдох тогтоол, шийдвэр, хөтөлбөрүудийн биелэлтэд хяналт тавина.
Ажлын үндсэн зорилт
1. Байгалийн баялагийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, хамгаалах бодлогыг төлөвлөгөөтэйгээр хэрэгжүүлж, зохион байгуулан үр дүнгийн гэрээтэй ажиллана.
2. Байгаль орчны багц хууль, тогтоомж, хөтөлбөрүүдтэй холбогдсон мэдээ, мэдээлэл, судалгаа тайланг маягт зааврын дагуу хугацаанд нь гаргаж, сумын Засаг дарга, Тамгын газрыг байгаль хамгаалахтай холбогдсон мэдээллээр цаг тухайн үед нь хангана.
3. Засгийн газар, аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэлд Байгаль орчны талаар тусгагдсан үндсэн зорилтыг бүрэн хэрэгжүүлэх арга хэмжээ авч үр дүнг тооцож мэдээлнэ.
4. Байгаль орчны хяналт, шалгалтыг хууль тогтоомжид нийцүүлэн график төлөвлөгөө, батлагдсан удирдамжтайгаар зохион байгуулна.
5. Байгалийн дагалдах баялаг ашигласны болон газар, ус, ой, ангийн зөрчлийн дагуу тавигдсан торгууль, төлбөрийг барагдуулж орлогын төлөвлөгөөг нэр төрлөөр нь бүрэн биелүүлнэ.
6. Сумын төв, хөдөөд байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийн орчны ариун цэвэр, эрүүл ахуйн шаардпагыг хангуулах арга хэмжээг хэрэгжүүлнэ.